Коста Рика улсад 2026 оны хоёрдугаар сарын 1-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар 39 настай Лаура Фернандес ялалт байгуулж, тус улсын төрийн тэргүүнээр сонгогдлоо. Урьдчилсан дүнгээр тэрбээр эхний шатанд 48 орчим хувийн санал авч, дахин санал хураалт явуулах шаардлагагүйгээр шууд ялсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Лаура Фернандес нь эрх баригч намын нэр дэвшигч бөгөөд өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай улс төрч юм. Тэбрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлтэй тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого баримтална гэдгээ онцолсон байна. Сүүлийн жилүүдэд Коста Рикад гэмт хэргийн түвшин өссөн нь сонгогчдын гол анхаарлын асуудал болоод байсан юм.
Түүний өрсөлдөгч Алваро Рамос ялагдлаа хүлээн зөвшөөрч, ардчилсан шилжилтийг хүндэтгэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Олон улсын удирдагчид, тэр дундаа АНУ болон Европын Холбооны төлөөлөгчид Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн талаар гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.
Лаура Фернандес тавдугаар сарын 8-нд албан ёсоор тангараг өргөж, үүрэгт ажлаа эхлүүлэх бөгөөд Коста Рикагийн түүхэнд сонгогдсон хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч болж байна. Түүний засаглал бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын бодлогод хэрхэн нөлөөлөх нь олон улсын анхаарлын төвд байна.
| 39 настай эмэгтэй Коста Рикагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20