Монгол Улс 2025 оны Global Peace Index (GPI) буюу Дэлхийн энх тайвны индексийн тайланд Ази тивийн хамгийн тайван, аюулгүй орнуудын эхний тавд багтсан талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Уг индексийг Австралид төвтэй Institute for Economics and Peace (IEP) байгууллага жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн 160 гаруй орныг нийгмийн аюулгүй байдал, дотоод болон гадаад мөргөлдөөний түвшин, цэрэгжилтийн үзүүлэлт зэрэг 20 гаруй шалгуураар үнэлдэг байна.
2025 оны тайланд Монгол Улс Азийн орнуудын дунд 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн талаар олон улсын мэдээллийн сайтууд онцолжээ.
Жагсаалтыг Сингапур тэргүүлж, удаах байруудад Япон, Малайз, Бутан бичигдсэн бол Монгол Улс тэдний араас жагссан байна. Тайланд дурдсанаар Монгол Улс нь бүс нутгийн хэмжээнд харьцангуй тогтвортой улс төрийн орчин, гадаад зөрчилдөөн багатай байдал, нийгмийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ давуу үнэлгээ авчээ.
Global Peace Index нь дэлхий даяар энх тайвны түвшинг харьцуулан судалдаг нэр хүндтэй судалгаанд тооцогддог бөгөөд жил бүр олон улсын хэвлэлүүд тайлангийн үр дүнг иш татан мэдээлдэг.
| Монгол Улс Азийн хамгийн тайван орнуудын эхний тавд багтлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38