Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зүүн хэсэгт орших Баруун Бенгал мужид Нипа вирусын халдварын тав тохиолдол бүртгэгдэж, уг нөхцөл байдалтай холбогдуулан 100 орчим иргэнийг хорио цээрийн дэглэмд хамруулаад байна. Тус улсын эрх бүхий байгууллагууд халдварын дэгдэлтийг хяналтад авах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж эхэлжээ. Халдвар авсан иргэдийг Баруун Бенгал мужийн төв Колката хот болон ойр орчмын бүсийн эмнэлгүүдэд хэвтүүлэн эмчилж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд Нипа вирусын тархалт, эрсдэлийг тасралтгүй судалж байгаа бөгөөд цаашид халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсаар байна. Одоогоор Монгол Улс болон бүс нутгийн бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, зарим улсын нисэх буудлуудад зорчигчдод эрүүл мэндийн тандалт, шалгалт хийж эхлээд байна.
Иймд Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Халдварын голомт болсон хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзах,
• Онцын шаардлагагүй тохиолдолд эмнэлэг, олон нийтийн газраар явахгүй байх,
• Хувийн ариун цэврийг чанд сахих,
• Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх
шаардлагатайг анхааруулж байна.
Иргэд Та бүхэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын болон олон улсын эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүсээ Нипа вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарна уу.
Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ
| Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20