АНУ Ираны зүг цэргийн хүч илгээж, Трамп хэлэлцээ хийх найдлага илэрхийлэв

Америкийн томоохон цэргийн хүч Иран руу ойртож байгаа тул Иран хэлэлцээ хийхийг зөвшөөрнө гэж найдаж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ. Айова мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ Доналд Трамп Ираны сэдвийг хөндөж, 2025 онд АНУ Ираны цөмийн боломжийг устгасан гэдгийг онцолсон байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Доналд Трампын хэлсэнчлэн, Персийн буланд Америкийн нисэхийн бүлэг очсон байна. Ойрхи Дорнодод Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг тэргүүтэй цохилт өгөх бүлэг очсон талаар даваа гарагт АНУ-ын Төв командлал албан ёсоор зарлажээ.

Abraham Lincoln нисэх онгоц тээгч хөлөг дээр 90 хүртэлх тооны онгоц, нисдэг тэрэг байрлах боломжтой юм. Энэ хөлгөөс гадна Tomohawk далавчит пуужингаар зэвсэглэсэн гурван хөлөг онгоц цохилт өгөх бүлэгт багтжээ.


АНУ Ираны зүг цэргийн хүч илгээж, Трамп хэлэлцээ хийх найдлага илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ