Өмнөд Солонгост 36 долоо хоногтой жирэмслэлтийг тасалсан гэх маргаантай хэрэг олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Уг хэрэг нь өнгөрсөн онд 20 орчим настай эмэгтэй жирэмсний хожуу шатанд мэс засал хийлгэснээ цахим сүлжээгээр нийтэлснээс үүдэн ил болж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн юм. Хэрэгт холбогдуулан тухайн эмэгтэй, мэс засал хийсэн эмч болон эмнэлгийн захирал нарыг яллагдагчаар татсан байна.
Прокуроруудын мэдээлснээр ураг төрсний дараа даавуунд боож хөргөгчинд хийснээр нас барсан бөгөөд эмнэлэг үүнийг амьгүй төрөлт гэж хуурамчаар бүртгэсэн гэж үзжээ.
Прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан дүгнэлтдээ уг үйлдлийг ноцтой гэмт хэрэг гэж үзэж, хатуу ял оноох санал гаргасан талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, эмнэлгийн захиралд 10 хүртэл жил, мэс засалч болон жирэмслэлтийг таслуулсан эмэгтэйд тус бүр 6 хүртэл жилийн хорих ял оноохыг хүссэн байна. Прокурорууд жирэмсний хэт хожуу шатанд хийгдсэн уг ажиллагаа нь амьдралын эрхтэй холбоотой ноцтой асуудал хөндөж байна гэж тайлбарлажээ.
Өмнөд Солонгост 2019 онд Үндсэн хуулийн цэц жирэмслэлтийг бүхэлд нь хориглосон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч үүнээс хойш нарийвчилсан шинэ хууль бүрэн батлагдаагүй байгаа нь эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж шинжээчид үздэг. Энэ нь ийнхүү шүүхийн маргаан дагуулсан хэрэг үүсэх шалтгаан болсон гэж ажиглагчид тайлбарлаж байна.
Одоогоор шүүхээс эцсийн шийдвэр гараагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр гаргахаар товлоод байгаа юм.
| Өмнөд Солонгост 36 долоо хоногтой жирэмслэлтийг тасалсан хэрэгт прокурорууд хатуу ял оноох санал гаргалаа |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02