Энэ нь тус улсын шүүхэд гарсан ийм төрлийн анхны нэхэмжлэл болсон байна.
2023 оны 5 дугаар сард мэргэжлийн дуу оруулагч, жүжигчин Янь Моужэнь нь олон нийтийн сүлжээнд нийт 3.2 тэрбум хандалт авсан контентуудаас өөрийн хоолойг танисан байна. Уг контентод ашигласан дуу хоолойг хиймэл оюун (Artificial Intelligence-AI)-д суурилан дуу бичлэг болгон хувиргах (text-to-speech) технологиор бүтээсэн бөгөөд нэхэмжлэгчийн дуу хоолойн өнгө, аяс, авиа зүйн онцлогийг дуурайлган ашигласан болох нь тогтоогдсон. Тодруулбал, 2019 онд нэхэмжлэгч Янь Моужэнь нь Бээжин дахь хэвлэл, мэдээллийн компанийн захиалгаар дуу хоолойн бичлэгт орсон бөгөөд тус бичлэгийн зохиогчийн эрх нь тухайн компанид харьяалагдаж байжээ. Гэвч тус компани нь программ хангамжийн компанитай “Өгөгдөл ашиглах эрхийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр түүний дуу хоолойг ашиглаж, хиймэл оюуны аргаар дуу бичлэг болгон хувиргаж, хөгжүүлсэн байна. Иймд өөрийн бие хүний салшгүй эрх зөрчигдсөн хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх тухайн хэвлэл, мэдээллийн компани болон программ хангамжийн компани нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний дуу хоолойг хиймэл оюуны технологиор боловсруулан ашигласан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бие хүний салшгүй эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох хязгаарлалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжлэгч эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол учирсан гэдгээ хангалттай нотолж чадаагүй тул уг хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
| БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20