Энэтхэг улсад нипах вирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай шар мэдээлэл байна.
Тэгвэл нипах вирус гэж юу вэ?
Нипах вирус нь жимсний сарьсан багваахайгаас гаралтай, амьтнаас хүнд дамжих боломжтой халдварт өвчин юм. Сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа дал модны түүхий шүүс), халдварласан амьтан, мөн хүнээс хүнд ойр хавьтлаар дамжиж болно. Хүний хувьд шинж тэмдэггүй байхаас эхлээд амьсгалын хүнд өвчлөл, тархины үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Нас баралт 40–75% хүрэх тохиолдол бий. Одоогоор вакцин, тусгай эмчилгээ байхгүй. Энэтхэг, Бангладеш зэрэг улсуудад нутагшмал байдлаар бүртгэгдэж байна. ДЭМБ-ын үнэлгээгээр олон улсад тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй гэж үзжээ. Нутагшмал бүс нутагт зорчиж байгаа тохиолдолд түүхий жимсний шүүс хэрэглэхгүй байх, сарьсан багваахай, гахай зэрэг амьтадтай харьцахгүй байх, албан ёсны мэдээллийг дагах нь чухал.
Эх сурвалж: ДЭМБ
| ДЭМБ: Нипах вирус тархах эрсдэл бага, аялал, худалдаанд хязгаарлалт хэрэггүй |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38