Нидерланд улс гудамжинд эзэнгүй тэнэмэл нохойгүй болсон дэлхийн анхны улс хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улс нохой устгах арга хэмжээ авалгүйгээр, олон жилийн турш хэрэгжүүлсэн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн үр дүнд энэ амжилтад хүрсэн байна.
Гадаадын The Logical Indian сайтад бичсэнээр Нидерланд улс амьтны эрхийг хамгаалах хатуу хууль тогтоомж хэрэгжүүлж, нохойг орхих, харгислах явдлыг эрүүгийн хариуцлагатай болгосон нь гол нөлөө үзүүлсэн байна. Мөн улсын хэмжээнд үнэгүй стерилизаци, вакцинжуулалтын хөтөлбөрүүд тогтмол хэрэгжүүлж, гудамжинд байгаа нохдыг асрамжийн газарт авч, улмаар айл өрхүүдэд үрчлүүлэх бодлого баримталжээ.
Түүнчлэн нохой тэжээхтэй холбоотой татвар, хяналтыг чангатгаж, эзэмшигчдэд хариуцлага тооцдог болсон нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэжээ. Зарим олон улсын шинжээчид Нидерландын жишээг амьтныг устгах бус, тогтолцоотойгоор хамгаалж, зохицуулах замаар асуудлыг шийдэж болдгийн тод жишээ хэмээн үнэлж байна.
| Нидерланд гудамжны нохойгүй болсон дэлхийн анхны улс боллоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38