Бүгд Найрамдах Солонгос Улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам тээврийн осол гаргасан Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтантай холбоотой хэргийг дипломат дархан эрхийн хүрээнд хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан талаар Солонгосын хэвлэлүүд мэдээллээ.
Тодруулбал, Осол 2025 оны 12 дугаар сарын 12-нд Сөүл хотын Ганнам дүүргийн Синса өртөөний ойролцоо гарсан байна. Тухайн үед Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан A нь согтуугаар автомашин жолоодож явсан бөгөөд түүний машин дарааллаад 3 өөр машиныг мөргөсөн гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ. Ослын улмаас хоёр машины жолооч бага зэрэг гэмтсэн гэж цагдаагийн эх сурвалж онцолсон байна. Энэ нь хүнд гэмтэл биш харьцангуй бага зэрэг бэртэл байжээ. Мөн Осол гарсан үед A-ийн цусан дахь архины хэмжээ нь хуулиар автомашин жолоодох эрхийг хасах түвшнээс өндөр байжээ, энэ нь үнэн хэрэгтээ хуулийн дагуу “зөрчил” байв.
Хэргийг шалгасан Солонгосын цагдаагийн байгууллага тухайн этгээд нь дипломат халдашгүй эрх эдэлж байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан талаар Chosun TV болон бусад Солонгосын хэвлэлүүд онцолжээ.
Солонгосын талын мэдээллээр, олон улсын Венийн конвенцийн дагуу дипломат төлөөлөгч болон тэдний тодорхой ангиллын ажилтнууд тухайн улсад эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх зохицуулалттай байдаг бөгөөд энэ үндэслэлээр уг шийдвэр гарсан байна. Энэхүү хэрэг нь дипломат дархан эрхийг зүй бусаар ашиглаж болзошгүй асуудлын талаар олон нийтийн дунд маргаан дагуулж, Солонгосын нийгэмд шүүмжлэл дагуулж байгаа талаар мөн мэдээлжээ.
| БНСУ-д согтуугаар жолоо барьж осол гаргасан Монголын ЭСЯ-ны ажилтны хэргийг хэрэгсэхгүй болгожээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38