Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) 2026 оны 6 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 19-нийг дуустал Америк, Мексик, Канад гурван улсын 16 хотод зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Мексикийн Нэгдсэн Улс руу аялахаар төлөвлөж буй иргэдэд тус улсад зорчих нөхцөлийн талаар Мексикийн Цагаачлалын албанаас дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд:
1. Монгол Улсын иргэд Мексикийн Нэгдсэн Улсад зорчихоос өмнө тус улсын консулын газраас холбогдох ангиллын визийг авсан байх шаардлагатай. Виз авахтай холбоотой мэдээллийг https://www.gob.mx/.../accion.../visas-para-extranjeros-8036 холбоосоор орж үзнэ үү:
2. Үндэсний энгийн гадаад паспорттай иргэд дараах нөхцөлд Мексикийн Нэгдсэн Улсад аялал жуулчлалын зорилгоор 180 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой. Үүнд:
• АНУ, Канад, Япон, ИБУИНВУ, Шенгений бүсийн аль ч улс болон Номхон далайн холбооны гишүүн улсууд (Чили, Колумби, Перу)-д байнга оршин суудаг болохыг нотлох баримт бичиг;
• АНУ, Канад, Япон, ИБУИНВУ, эсхүл Шенгений бүсийн аль нэг улсын хүчин төгөлдөр визтэй бол;
• Мексикийн Нэгдсэн Улс хүлээн зөвшөөрдөг АПЕК-ын бизнесийн аяллын карттай бол (APEC Business Travel Card (ABTC));
• Хүрэлцэн ирсэн агаарын хөлгийнхөө багийн гишүүн болохыг нотолсон гэрчилгээтэй бол;
• Мексикийн далайн боомтод хүрэлцэн ирж буй хөлөг онгоцны багийн гишүүн болохыг нотолсон баримт бичигтэй зэрэг болно.
3. Шаардлагатай тохиолдолд өөрийн аяллын зорилго, бусад нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлж, шалгуулах ёстой. Үүнд:
•Мексикийн Нэгдсэн Улсад байрлах хаяг (захиалга хийснийг нотлох баримт бичиг);
•Буцах нислэгийн мэдээлэл болон аяллын хөтөлбөр;
•Санхүүгийн баталгаа;
•Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа;
•Хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолт;
•Шаардлагатай бусад мэдээлэл;
4. Хэрэв хувь хүн, байгууллагын зүгээс таныг урьсан бол дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
• Аяллын зорилго, хөтөлбөр;
• Хувийн мэдээлэл;
• Байрлах газрын хаяг;
• Уригч талын нэр, цахим шуудан, иргэний үнэмлэхийн хуулбар, холбоо барих утасны дугаар зэрэг болно.
Жич: Монгол Улсын Засгийн газар, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд “Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-ийг 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. Уг хэлэлцээрийн дагуу Монгол, Мексикийн дипломат, албан паспорттай иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчиж байна.
| Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ |
2026-01-19 10:21:22
2026-01-16 14:53:38
2026-01-16 12:11:34
2026-01-19 13:00:13
Эрхээ хасуулсан жолооч согтуудаа бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
2026-01-19 12:40:04
Сэрэмжлүүлэг: Салсан найз залуу нь нүцгэн зургийг нь нийтэлжээ
2026-01-19 12:13:03
2026-01-19 12:07:01
2026-01-19 11:51:58
Багабандийн Баярмаа: Манай гэр бүл хэрэгт холбогдогчтой ямар ч холбоогүй
2026-01-19 11:43:39
2026-01-19 11:25:27
2026-01-19 11:12:56
Н.Учрал "Монголбанк"-ийг замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул гэв
2026-01-19 11:07:12
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик руу визгүй зорчихдоо юуг анхаарах вэ
2026-01-19 10:51:53
Хүйтнээс шалтгаалж хичээл хойшлуулах саналыг хүлээж авсангүй
2026-01-19 10:48:25
2026-01-19 10:39:33
2026-01-19 10:21:22
Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
2026-01-19 10:04:51
2026-01-19 09:52:20
2026-01-19 09:29:22
Хүйтэн өдрүүдэд ахуйн 13 түймэр гарчээ
2026-01-19 09:16:38
Xамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулахад сайн
2026-01-19 08:08:28
Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 13:49:32
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ХАР ЛУУ ӨДӨР
2026-01-18 00:35:07