АНУ-ын Засгийн газар Монгол, Орос зэрэг нийт 75 орны иргэдийн цагаачлалын (иммигрант) визний боловсруулалтыг түр зогсоох шийдвэр гаргасан талаар гадаадын хэвлэлүүд мэдээллээ. Уг жагсаалтад Афганистан, Бразил, Египет, Ирак, Нигери, Тайланд, Йемен зэрэг олон улс багтсан бөгөөд визний боловсруулалт энэ сарын 21 /2026.01.21/-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоно гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү зогсолт нь байнгын оршин суух эрх олгох визүүд, тухайлбал гэр бүлийн холбоотой виз, ногоон картын ангилалд хамаарах визүүдэд голчлон үйлчлэх аж. Харин жуулчин, суралцах, түр хугацаанд ажиллах зэрэг non-immigrant визүүдэд шууд нөлөөлөхгүй байж магадгүй гэжээ.
АНУ-ын тал уг шийдвэрийг гаргахдаа “public charge” буюу цагаач иргэд АНУ-ын нийгмийн халамжид хэт найдах эрсдэлийг үнэлэх бодлоготой холбон тайлбарласан талаар гадаадын зарим хэвлэл онцолсон байна. Үүний хүрээнд тодорхой улс орнуудын визний материалыг дахин нарийвчлан үнэлэх зорилгоор түр хугацаанд боловсруулалтыг зогсоожээ.
АНУ-ын 75 улсын иммигрант виз зогсоох жагсаалт
Афганистан (Afghanistan)
Албани (Albania)
Алжир (Algeria)
Антигуа ба Барбуда (Antigua and Barbuda)
Армени (Armenia)
Азербайжан (Azerbaijan)
Багамын арал (Bahamas)
Бангладеш (Bangladesh)
Барбадос (Barbados)
Беларус (Belarus)
Белиз (Belize)
Бутан (Bhutan)
Босни (Bosnia and Herzegovina)
Бразил (Brazil)
Бирма / Мьянмар (Burma/Myanmar)
Камбож (Cambodia)
Камерун (Cameroon)
Кабо Верде (Cape Verde)
Колумб (Colombia)
Кот д’Ивуар (Côte d’Ivoire)
Куба (Cuba)
Конго Улс (Democratic Republic of the Congo)
Доминика (Dominica)
Египет (Egypt)
Эритрей (Eritrea)
Эфиоп (Ethiopia)
Фижи (Fiji)
Гамби (The Gambia)
Гэрж (Georgia)
Гана (Ghana)
Гренада (Grenada)
Гватемала (Guatemala)
Гвиней (Guinea)
Гаити (Haiti)
Иран (Iran)
Ирак (Iraq)
Ямайка (Jamaica)
Иордан (Jordan)
Казахстан (Kazakhstan)
Косово (Kosovo)
Кувейт (Kuwait)
Киргизстан (Kyrgyzstan)
Лаос (Laos)
Ливан (Lebanon)
Либери (Liberia)
Ливи (Libya)
Молдова (Moldova)
Монгол (Mongolia)
Монтенегро (Montenegro)
Марокко (Morocco)
Непал (Nepal)
Никарагуа (Nicaragua)
Нигери (Nigeria)
Пакистан (Pakistan)
Конго Бүгд Найрамдах Улс (Republic of the Congo)
Орос (Russia)
Руанда (Rwanda)
Сент Китс ба Невис (Saint Kitts and Nevis)
Сент Люсиа (Saint Lucia)
Сент Винсент ба Гренадин (Saint Vincent and the Grenadines)
Сенегал (Senegal)
Сьерра Леоне (Sierra Leone)
Сомали (Somalia)
Өмнөд Судан (South Sudan)
Судан (Sudan)
Сири (Syria)
Танзан (Tanzania)
Тайланд (Thailand)
Того (Togo)
Тунис (Tunisia)
Уганда (Uganda)
Уругвай (Uruguay)
Узбекистан (Uzbekistan)
Йемен (Yemen).
АНУ-ын талаас цаашид албан ёсны дэлгэрэнгүй мэдэгдэл гаргах эсэх, зогсолт хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа тул виз мэдүүлэгч иргэд холбогдох Элчин сайдын яам, консулын байгууллагын мэдээллийг тогтмол шалгах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
| Монгол, Орос зэрэг 75 орны цагаачлалын визний боловсруулалтаа АНУ түр зогсооно |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20