LEGO Group болон The Pokémon Company International хамтран анхны LEGO® Pokémon™ албан ёсны цуглуулгыг танилцуулахаар болсноо мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Pokémon франчайзын түүхэнд LEGO-той хийж буй нь онцлог юм.
Гаднын хэвлэлүүдийн мэдээлснээр шинэ коллекц нь Pokémon цувралын хамгийн алдартай дүрүүдийг LEGO хэлбэрээр бүтээх бөгөөд эхний ээлжид Pikachu, Eevee, Charizard, Venusaur, Blastoise зэрэг Kanto бүсийн Pokémon-ууд багтсан сетүүд танилцуулагдана.
Шинэ цуврал нь тоглоомоос гадна коллекцын зориулалттай, нарийн хийцтэй, насанд хүрэгчдэд ч тохирсон дизайнтайгаар бүтээгдсэн байна. Зарим багц нь мянга гаруй ширхэг деталь бүхий том хэмжээний диорама хэлбэртэй байх аж.
LEGO Pokémon коллекцын урьдчилсан захиалга албан ёсоор нээгдсэн бөгөөд дэлхий даяар 2026 оны хоёрдугаар сарын 27-нд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Үнийн хувьд багц бүрийн хэмжээ, деталиас хамааран ялгаатай байх бөгөөд 60-650 доллар хүртэлх үнээр худалдаалах аж.
Энэхүү хамтын ажиллагаа нь LEGO болон Pokémon-ийн шүтэн бишрэгчдийн дунд хэдийнээ ихээхэн хүлээлт үүсгээд байгаа бөгөөд гадаадын шинжээчид үүнийг 2026 оны хамгийн их анхаарал татах тоглоомын коллаборациудын нэг хэмээн онцолж байна.
| LEGO болон Pokémon албан ёсны хамтарсан коллекцоо танилцууллаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38