АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод өршөөл үзүүлэхээр төлөвлөөгүй гэж The New York Times мэдээлжээ.
Сэтгүүлчид Цагаан ордны тэргүүнтэй ярилцах үеэрээ АНУ-д шүүгдэж буй хэд хэдэн хүн, тэр дундаа Мадурод өршөөл үзүүлэх эсэх талаар асуусан байна. Энэ асуултад Трамп "эдгээр хүмүүст өршөөл үзүүлэх бодолгүй байгаа" гэсэн утгатай хариу өгчээ.
Эргэн сануулахад, 01 дүгээр сарын 03-ны өдөр Каракас дахь иргэний болон цэргийн объектууд руу АНУ довтолсон гэж Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Хиль Пинто мэдэгдэж байв.
Тэрбээр АНУ-ын энэ үйлдлийг цэргийн түрэмгийлэл хэмээн нэрлэж байлаа. Улмаар Венесуэлд онц байдал зарласан. Үүний дараа Доналд Трамп цохилт өгсөн тухай мэдээллийг баталж, Николас Мадурог эхнэрийнх нь хамт эх орноос нь тээвэрлэн гаргасан гэж мэдэгдэж байв. Тэднийг Нью-Йоркийн өмнөд хэсэгт байх Бруклин дэх урьдчилан саатуулах төвд хүргэж, 01 дүгээр сарын 05-ны өдөр Николас Мадуро болон түүний эхнэрийг шүүх хурал Нью-Йорк мужийн Өмнөд тойргийн холбооны шүүх дээр болсон юм.
Эх сурвалж: The New York Times
| Д.Трамп: Николас Мадурод өршөөл үзүүлэхээр төлөвлөөгүй |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38