Украинд үргэлжилж буй дайныг зогсоож, энхийн хэлэлцээрт хүрсэн тохиолдолд Их Британи, Франц улсууд тус улсад цэргийн хүч байршуулж, аюулгүй байдлын баталгаа хангах талаар тохиролцсоныг гадаадын томоохон хэвлэлүүд мэдээлж байна.
Парис хотноо болсон Украиныг дэмжигч орнуудын дээд түвшний уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер нар гал зогсоох эсвэл энхийн гэрээ байгуулсны дараа Украинд олон улсын оролцоотой “аюулгүй байдлын баталгааны хүч” байршуулах санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэдний мэдэгдсэнээр, дээрх цэргийн хүч нь дайны ажиллагаанд шууд оролцохгүй бөгөөд гол зорилго нь гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтийг баталгаажуулах, Украины батлан хамгаалах чадавхийг дэмжих, дахин довтолгоо гаргахаас сэргийлэхэд чиглэх аж. Францын талын мэдээлснээр эхний ээлжид хэдэн мянган цэрэг байрлуулах боломжийг хэлэлцэж байгаа юм.
Их Британийн Ерөнхий сайд Кеир Стармер “Украинд цэрэг байрлуулах аливаа шийдвэрийг заавал парламентаар хэлэлцэж, санал хураалтаар батална” гэж мэдэгдсэнийг Reuters агентлаг онцолжээ.
Харин ОХУ-ын зүгээс Украинд гадаадын, ялангуяа НАТО-гийн орнуудын цэрэг байрлуулах аливаа санаачилгыг эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
| Дайн дууссаны дараа Украинд Их Британи, Франц цэргээ байршуулна |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02