АНУ-ын эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагааны явцад баривчлагдсан Венесуэлийн удирдагч асан Николас Мадуро, түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын шүүхэд нэгдүгээр сарын 5-ны даваа гарагт болсон хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгджээТэрбээр өөрт нь тулгаад буй хар тамхины хууль бус наймаа болон гэмт бүлэглэлтэй холбоотой хэргүүдийг улс төрийн зорилготой гүтгэлэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Мадуро Нью-Йорк хотын холбооны шүүхэд оролцох үеэрээ “Би гэм буруугүй. Энэ бол Венесуэлийн эсрэг чиглэсэн улс төрийн ажиллагаа” хэмээн мэдэгдсэн байна. Мөн өөрийгөө Венесуэлийн хууль ёсны ерөнхийлөгч хэвээр гэж үзэж байгаагаа онцолжээ.
Мадуро АНУ-ын эрх баригчдыг хууль бус баривчилгаа явуулсан гэж буруутгаж, өөрийгөө “барьцаалагдсан” хэмээн тодорхойлсныг мэдээлсэн байна. Мөн АНУ-ын тал түүнийг олон улсын хар тамхины сүлжээг удирдсан, террорист байгууллагатай хамтран ажилласан гэх хэд хэдэн ноцтой хэрэгт буруутгаж байгаа ч Мадуро болон түүний өмгөөлөгчид эдгээрийг бүрэн үгүйсгэж байгаа ажээ.
Уг хэрэг олон улсын хэмжээнд улс төр, дипломат харилцаанд томоохон маргаан дагуулж, Венесуэль болон АНУ-ын харилцааг улам хурцатгах магадлалтайг шинжээчид онцолж байна.
| Мадуро өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38