АНУ-ын цэргүүд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог өнгөрсөн амралтын өдөр баривчилсан.
Үүний дараа тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Делси Родригес томилогдоод буй.
Өдгөө 56 настай түүнийг харьцангуй зөөлөн байр суурьтай гэж үздэг ч Мадуро социалист засгийн газраа тууштай хамгаалдгийнх нь төлөө Родригесийг “бар” хэмээн нэрлэдэг. 2018 оны зургаадугаар сард түүнийг дэд ерөнхийлөгчөөр томилохдоо Мадуро Родригесийг “Залуухан, зоригтой, туршлагатай, баатарлаг тэмцэгчийн охин, хувьсгалч, мянган шалгуураас шалгарсан хүн” хэмээн тодорхойлжээ.
Дэд ерөнхийлөгчийн хувиар тэрбээр АНУ-ын хориг арга хэмжээний улмаас олон жил үргэлжилсэн гиперинфляцийн дараа төрийн зардлыг танах, зээлийг хязгаарлах, доллар–боливарын тогтмол ханш тогтоох зэрэг ортодокс бодлого хэрэгжүүлснээр гурван оронтой инфляцыг бууруулахад нөлөөлжээ.
Түүний эцэг нь зүүний тэмцэгч, Социалист Лиг намыг байгуулсан Хорхе Антонио Родригес юм. Түүнийг 1976 онд АНУ-ын бизнесменийг хулгайлсан хэрэгт холбогдсон шалтгаанаар баривчилсан бөгөөд тэрээр хорих ангид нас барсан. Гэр бүлийнхэн нь түүнийг эрүүдэн шүүлтийн улмаас амиа алдсан гэж үздэг. Харин Родригесийн ах нь Үндэсний Ассамблейн даргаар ажилладаг.
Родригес дэд ерөнхийлөгч байх хугацаандаа Сангийн сайд болон Газрын тосны сайдын албыг үүргийг хавсран гүйцэтгэсэн. Энэ нь түүнийг Венесуэлийн эдийн засагт чухал байр суурьтай, хувийн хэвшилд ихээхэн нөлөө бүхий хүн болгожээ.
| Венесуэлийг түр хугацаанд удирдах Делси Родригес гэж хэн бэ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20