Бямба гарагийн өглөө Дональд Трамп АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэлд гэнэтийн цэргийн ажиллагаа явуулж, ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг баривчилснаа зарлалаа. Тэднийг терроризм, хар тамхины хэргээр Нью-Йоркт шүүхээр болжээ. Трампын зүгээс Мадурог "хар тамхины террорист бүлэглэл" толгойлдог хэмээн буруутгав.
Гэвч энэ ажиллагаа хууль ёсны эсэх нь маргаан дагуулж, тэр байтугай Трампын зарим холбоотон ч үүнийг олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж эхэллээ. Guardian сонинд ярилцлага өгсөн шинжээчдийн үзэж буйгаар, АНУ Дэлхийн II дайны дараа дахин ийм хэмжээний сүйрэл гарахаас сэргийлэх зорилгоор 1945 онд баталсан НҮБ-ын дүрмийг зөрчсөн байх магадлалтай гэнэ. Уг дүрмийн 2(4) заалтад улс орнууд бие биенийхээ бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, нэгнийхээ эсрэг цэргийн хүч хэрэглэхээс татгалзах ёстойг тодорхой заасан байдаг.
Сьерра-Леоны дайны гэмт хэргийн асуудлаарх НҮБ-ын шүүхийн ерөнхийлөгч асан, "Доути Стрит Чамберс"-ийг үүсгэн байгуулагч Жеффри Робертсон Венесуэлд хийсэн дайралтыг дүрмийн 2(4) заалттай шууд зөрчилдөж байна хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Америк НҮБ-ын дүрмийг илт зөрчлөө. Энэ бол Нюрнбергийн шүүхээс тодорхойлж байсан түрэмгийллийн гэмт хэрэг юм" гэж нэмж хэлжээ.
Кингстоны их сургуулийн олон улсын эрх зүйн профессор Эльвира Домингес-Редондо ч энэ ажиллагааг "тусгаар улсын эсрэг түрэмгийлэл, хууль бус хүч хэрэглэсэн гэмт үйлдэл" хэмээн дүгнэв. Харин олон улсын эрх зүйн профессор Сюзан Брогийн тайлбарласнаар, энэхүү дайралтыг хууль ёсных гэж үзэх хоёрхон нөхцөл бий: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлтэй байх, эсвэл өөрийгөө хамгаалах зорилготой байх. "Гэтэл одоогоор энэ хоёрын аль алиныг нь нотлох баримт алга" гэж тэрбээр хэлсэн юм. Мэдээж АНУ-ын зүгээс, Мадурог "хар тамхины террорист бүлэглэл" толгойлдог гэж буруутгаад, түүнээс үүдэлтэй аюулаас өөрийгөө хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулсан гэж маргаж болох талтай. Учир нь НҮБ-ын дүрэм болон дотоодын хууль тогтоомжид өөрийгөө хамгаалах зорилгоор хүч хэрэглэхийг зөвшөөрсөн заалт байдаг.
Гэхдээ Робертсон энэ тайлбарыг эрс үгүйсгэж байна. Тэрбээр: "Америк өөрийгөө хамгаалсан гэж мэлзэх нь инээдтэй хэрэг. Өөрийгөө хамгаалах гэдэг нь таны эсрэг бодит аюул нүүрлэсэн, довтлох гэж байгаа нь тодорхой үед л хэрэглэгдэх ойлголт. Гэтэл Венесуэлийн арми АНУ руу дайрах гэж байсан гэж хэн ч бодохгүй шүү дээ... Мадурог хар тамхины бүлэглэлийн толгойлогч гэх шалтаг нь өөр улсын дэглэмийг хүчээр солих нь хууль бус гэсэн олон улсын дүрмийг зөрчсөн үйлдлээ хэрхэвч зөвтгөж чадахгүй" гэжээ.
| Шинэ онд “дэлхийн энх тайванг” хүссэн Д.Трамп Венесуэлд “хууль бусаар” халдав |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02