Баруун Суматра арлын Aceh мужийн иргэд олон долоо хоногийн турш үер, газар хөдлөлтөөс үүдсэн гамшгийн дараах тусламжийн удаашрал, хангалтгүй байдалд гомдол ирүүлэн “цагаан туг” өргөж байгаа талаар BBC мэдээллээ.
Энэ нь засгийн газрын хариу ажиллагаа хангалтгүй байгааг харуулсан дохио бөгөөд иргэдийн дунд бухимдал нэмэгдсээр байна.
Тодруулбал, Ховор циклонтой холбоотой үерүүд 11 дүгээр сард Суматра арал даяар тархаж, 1,000 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн орон гэргүй болсон байна. Хохирол ихээр бүртгэгдсэн Aceh мужид олон хүн одоо ч цэвэр ус, хоол хүнс, цахилгаан болон эмнэлгийн хангамжгүй байгаа аж.
“Цагаан туг” нь уламжлалт утгаараа бууж өгөлтийн бэлэг тэмдэг боловч энд иргэдийн тайлбарласнаар энэ нь төв засгийн газраас болон олон улсын хамтын нийгэмлэгээс анхаарал, тусламж хүссэн дохио юм гэж оршин суугчид ярьжээ.
Засгийн газрын зүгээс яаралтай тусламж, нүүлгэн шилжүүлэлт болон хүнсний хангамжийг хүргэх хүчин чармайлтуудыг үргэлжлүүлж байгаа гэж мэдэгдэж байгаа ч, иргэдийн зарим нь тусламж удааширч байна хэмээн шүүмжилж байна. Гадаадын хүний эрх хамгаалах байгууллагууд мөн Индонези засгийн газарт олон улсын тусламж хүлээж авах, гамшгийн байдал зарлах шаардлагатай гэж уриалж байна.
| Индонезийн иргэд тусламжийн цагаан туг өргөлөө |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38