Өчигдөр /2025.12.24/ Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотын Ганнам дүүрэгт Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны 001 дугаартай албаны автомашин зам тээврийн осол гаргасан хэрэг бүртгэгдсэн байна. Ослын улмаас нэг хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Уг автомашиныг жолоодож явсан этгээд нь Монголын Элчин сайдын яамны ажилтан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь Солонгосын цагдаагийн байгууллагын анхан шатны шалгалтаар тогтоогдсон гэж мэдээлжээ. Цагдаагийн байгууллагаас түүний согтуурлын түвшинг хэмжихэд жолооны үнэмлэх цуцлагдах хэмжээнд хүрсэн үзүүлэлт илэрсэн байна.
Осол болсон даруйд Ганнам дүүргийн цагдаагийн газар хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдад гэмтэл учруулсан зэрэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Тус хэрэгт дипломат статустай тээврийн хэрэгсэл холбогдсон ч жолооч хувь хүний хариуцлагын асуудлыг Солонгосын хууль тогтоомжийн дагуу шалгана гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамнаас одоогоор албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.
| БНСУ-д суугаа Монголын элчин сайдын яамны ажилтан осол гаргаж, нэг хүн гэмтжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38