Саяхан Москвагийн өмнөд хэсэгт Генерал Сарваров амиа алдсан газрын ойролцоо дэлбэрэлт болж, хоёр цагдаа, өөр нэг хүн амь үрэгджээ. Оросын тал Украины тагнуулынхан тэсрэх бөмбөг байрлуулсан гэж мөрдөн байцаагчид мэдэгдэв.
Замын цагдаагийн хоёр ажилтан лхагва гарагийн үүрээр сэжигтэй этгээдийг баривчлах гэж байгаад дэлбэрсний улмаас амиа алдсан гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдээлэв.
Мэдэгдэлд хоёр цагдаа шархадсаны улмаас нас барсан, тэдний хажууд зогсож байсан хүн дэлбэрэлтийн улмаас мөн нас барсан байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг “алахыг завдсан”, “тэсэрч дэлбэрэх бодис зөөвөрлөсөн” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Москвагаас мэдээлэхдээ "Аль-Жазира"-гийн сурвалжлагч Юлия Шаповалова энэ долоо хоногийн эхээр Оросын генерал Фанил Сарваровыг хөнөөсөн газрын ойролцоо, Москвагийн өмнөд хэсгийн Елецкая гудамжинд байрлах цагдаагийн газрын ойролцоо өглөө эрт дэлбэрэлт болсон гэж мэдэгдэв. “Энэ хоёр залуу Замын цагдаа дөнгөж 24, 25 настай байсан” гээд хохирогчдын том нь эхнэр хүүхэдтэй байсныг нэмж тодотгов.
Дэлбэрэлт ОХУ-ын Жанжин штабын Ажиллагааны бэлтгэлийн хэлтсийн дарга Сарваровын автомашин дэлбэрсэн газрын ойролцоо даваа гарагт болсон байна. Генерал Сарваров Украинд цэргийн ажиллагаанд оролцох боловсон хүчнийг бэлтгэх ажилд оролцож байсан.
Сарваровыг хөнөөсөн хэргийн ард Украин байгаа гэж Орос сэжиглэж байгаа ч Украины талаас албан ёсны тайлбар хийгээгүй байна. 2022 оны 2-р сард Оросууд Украины эсрэг довтлох ажиллагаа эхэлснээс хойш Оросын хэд хэдэн генерал, орон нутгийн албан тушаалтнууд болон тус довтолгоог дэмжиж байсан олон нийтийн зүтгэлтнүүд Орост эсвэл Украины эзлэгдсэн хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алджээ. Киев заримдаа эдгээр халдлагын хариуцлагыг өөртөө хүлээдэг.
| Москвад дэлбэрсэн машинд өртөж нас барагсдын хоёр нь 24, 25 настай цагдаа байжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20