ОХУ-ын нийслэл Москва хотод автомашины доор байрлуулсан тэсрэх төхөөрөмж дэлбэрсний улмаас Оросын армийн өндөр тушаалын генерал амиа алдсан талаар гадаадын томоохон мэдээллийн агентлагууд мэдээллээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны мэдэгдснээр уг халдлага 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны өглөө хотын өмнөд хэсэгт гарсан бөгөөд хохирогч нь Ерөнхий штабын Үйл ажиллагаа, сургалтын газрын дарга, хошууч генерал Фанил Сарваров байжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр тэсрэх төхөөрөмжийг генералын унаж явсан автомашины доор урьдчилан байрлуулсан байсан бөгөөд түүнийг хөдөлмөгц дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас генерал газар дээрээ нас барж, ойролцоох барилга, автомашинууд мөн эвдэрч сүйдсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
ОХУ-ын хууль, хяналтын байгууллагууд уг хэргийг зохион байгуулалттай аллага хэмээн үзэж, терроризмын шинжтэй байж болзошгүй гэж мөрдөн шалгаж эхэлсэн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Украины тусгай албадтай холбоотой байж магадгүй гэх хувилбарыг үгүйсгэхгүй байгаа ч одоогоор энэ талаар нотлох баримт ил болоогүй байгаа аж. Украины тал уг хэрэгт холбоотой гэх мэдээллийг албан ёсоор батлаагүй байна
Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд Москва болон ОХУ-ын бусад хотуудад цэргийн өндөр албан тушаалтнуудыг онилсон тэсрэх бодистой халдлагууд давтамжтай гарч байгаа нь Орос-Украины дайны хүрээнд аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж буйн илрэл хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.
| ОХУ-ын генералыг машинтай нь дэлбэлж, хөнөөлөө |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38