Пакистаны шүүх тус улсын Ерөнхий сайд асан Имран Хан болон түүний эхнэр Бушра Биби-г төрийн өндөр үнэтэй бэлгийг хууль бусаар хадгалж, зарсан хэрэгт буруутайд тооцож, тус бүр 17 жилийн хорих ял оноолоо.
Бямба гарагт гарсан энэхүү шийдвэр нь олон жил үргэлжилсэн маргааныг эцэслэсэн бөгөөд тэднийг Саудын Арабын засгийн газраас өгсөн үнэт эдлэл зэрэг бэлгүүдийг зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр зарсан гэж буруутгасан. Харин Хан болон эхнэр нь бүх хэргийг үгүйсгэсээр иржээ. Пакистаны хуулиар гадаадын зочид, төрийн тэргүүнүүдээс авсан бэлгийг хадгалах тохиолдолд тухайн албан тушаалтан зах зээлийн үнээр нь худалдан авч, улмаар зарсан ашиг орлогыг мэдүүлэх ёстой байдаг. Гэвч прокуроруудын мэдээлснээр, хосууд тухайн бэлгүүдийг зах зээлийн бодит үнэ болох 285 521 ам.долларын өртгийг 10,000 ам.доллараар худалдан авсан мэтээр бүрдүүлж, их хэмжээний ашиг олсон гэж үзжээ.
73 настай Имран Хан 2018-2022 оны дөрөвдүгээр сар хүртэл Пакистаны Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд итгэл үл үзүүлэх санал хураалтаар огцорсон юм. Тэрбээр 2023 оны наймдугаар сард авлига, төрийн нууц задруулсан зэрэг хэд хэдэн хэргээр хоригдсон ч, эдгээрийг бүгдийг улс төрийн зорилготой хэмээн няцаасаар иржээ.
| Пакистаны экс Ерөнхий сайд, эхнэрийн хамт авлигын хэргээр 17 жилийн хорих ял сонслоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38