АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн хоёр шүүгчид хориг тавьжээ. Тэдний нэг нь МУ-ын иргэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны шүүгч Д.Эрдэнэбалсүрэн юм. Харин нөгөө нэг нь Гүржийн шүүгч Гожа Лорккипанидзе аж. Учир нь, АНУ-ын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийг Газын зурваст явуулж буй Израилийн талын цэргийн ажиллагаа нь улс төрийн гэмт хэрэг гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэртэй нь холбоотой бөгөөд “ОУЭШ нь Израил руу чиглэсэн улстөржсөн шийдвэрүүд гаргасаар байгаа нь олон улсын хувьд аюултай жишиг тогтоож байна. АНУ болон Израилийн тусгаар тогтнолыг зөрчиж, дээрх хоёр улсын зөвшөөрөлгүйгээр ОУЭШ шийдвэр гаргах, эрх мэдлээ урвуулан ашиглахыг тэвчихгүй” гэжээ.
Хориг тавьснаар хоёр шүүгчийн АНУ руу зорчихыг хориглох, АНУ-ын харьяаллын дагуу хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээ авах юм байна.
Ташрамд дурьдахад, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын ассамблейн 22 дугаар чуулган 2023 оны 12-р сард Нью-Йорк хотноо болж, улмаар Монгол Улсын иргэн Д.Эрдэнэбалсүрэн 81 орны саналаар тус шүүхийн Давж заалдах шатны шүүгчээр сонгогдсон.
| Олон улсын эрүүгийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд АНУ хориг тавьлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38