Германы инженер Михаэла Бентхаус түүхэнд анх удаа тэргэнцэртэй сансарт ниссэн хүн болсон талаар олон улсын хэвлэл мэдээллээ. Тэрбээр АНУ-ын Blue Origin компанийн New Shepard пуужингаар хөөрсөн богино хугацааны сансрын нислэгт оролцож, дэлхийн агаар мандлын зааг болох Карманы шугарыг давсан байна.
Мэдээлснээр, нислэг АНУ-ын Техас мужийн баруун хэсгээс хөөрч, нийтдээ ойролцоогоор 10 минут үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд жингүйдлийн орчинд орж, дэлхийг сансраас харах боломж бүрджээ. Ингэснээр Михаэла Бентхаус нь "сансарт ниссэн анхны тэргэнцэртэй хүн" хэмээх түүхэн амжилтын эзэн болсон байна.
Тэрбээр инженер мэргэжилтэй бөгөөд өмнө нь сансар судлалын салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Түүний хувьд долоон жилийн өмнө уулын дугуйн ослоор хүнд гэмтсэн гэнэ.
Хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр “Сансар бол цөөн хүний мөрөөдөл биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч мөн адил шинжлэх ухаан, судалгаа, сансрын салбарт оролцох бүрэн боломжтой” хэмээн онцолжээ.
Олон улсын хэвлэлүүд уг нислэгийг сансрын аяллын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодитоор харуулсан чухал алхам гэж дүгнэж байна. Энэхүү үйл явдал нь ирээдүйд сансар судлал, арилжааны сансрын нислэгүүд илүү хүртээмжтэй болох боломжийг нээж өгч буй бэлгэдэлт ач холбогдолтой гэж шинжээчид онцолжээ.
| Германы инженер түүхэнд анхны тэргэнцэртэй сансрын нисэгч боллоо |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20