Шри Ланкийн цагдаа нар зэрлэг зааныг хөөж гаргах гэж байгаад галт бамбараар шатаасан хэрэгт буруутгаж гурван эрэгтэйг баривчиллаа. Энэ долоо хоногт тус улсын хойд хэсэгт орших нэгэн тосгонд болсон явдлын бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж, ширүүн эсэргүүцэл үүсгэсэн.
Мал эмч нар эмчилгээ хийсэн ч эрэгчин заан Мягмар гарагт нас баржээ. Пүрэв гарагт баривчлагдсан сэжигтнүүд 42-50 насны хооронд гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Эр заан хүнд түлэгдэлттэй, хөлөндөө бууны шархтай олдсон байна. Энэ хэрэг амьтны эрхийг хамгаалагчид болон сошиал хэрэглэгчдийн дунд хурц шүүмжлэлд өртсөн. Пүрэв гарагт гаргасан, гэмт этгээдүүдийг яллах, ижил төстэй харгислалын үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсан өргөдөлд 400 гаруй хүний гарын үсэг цугларсан байна. Хүн амын дийлэнх нь Буддын шашинтнууд байдаг Шри Ланкад зааныг ариун гэж үздэг. Тэжээвэр заанууд нь ихэвчлэн шашны ёслолын нэг хэсэг бөгөөд жуулчдын анхаарлыг татдаг.
Дэлхийн зэрлэг ан амьтдын сангийн мэдээлснээр тус улсад зааныг алах нь цаазаар авах ял оноох гэмт хэрэг юм.
Энэ жил гэхэд 400 орчим заан үхсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Энэ хугацаанд зааны дайралтад 100 гаруй хүн амиа алджээ.
| Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20