БНСУ-д хууль бус гадаад ажилчдад хийж буй шалгалт нь фермерүүд, үйлдвэрүүд болон бизнесүүдийг хямрал руу түлхэж байна. 2023 оноос хойш БНСУ-ын Хууль зүйн яам хууль бус оршин суултыг бууруулах таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд визгүй ажиллаж буй гадаад ажилчдад чиглэсэн хатуу шалгалт, ажиллагаа явуулсаар байна. Засгийн газар энэ бодлого нь солонгос иргэдийн ажлын байрыг хамгаална гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр хөдөөгийн бүс, үйлдвэр, барилгын талбай, рестораны салбарууд аймшигтай ажиллах хүчний хомсдолд оржээ.
Гёнсанбуг-До мужийн Чёндо гүнд байрлах 5,000 м² талбайтай минарины (усны ногоо) фермер дээр ногооны тал хувь нь муудаж ялзарч болзошгүй болоод байна. Фермер Ким Санг Су бүх ажлыг ганцаараа хийж, өдөрт ердөө 2–3 цаг унтаж байна. Түүний хэлснээр бичиг баримтгүй гадаад ажилчидгүйгээр хөдөө аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй. Тэр бүсийн суурин газрын хүмүүсийн дундаж нас 75 бөгөөд ажиллах боломжтой залуучууд байдаггүй.
11-р сард цагаачлалын албаныхан гурван фермд нэгэн зэрэг нэгжлэг хийж, ажилчдыг баривчилж, эздэд торгууль оногдуулан, ажилчдыг албадан нутаг буцаасан. Үүнтэй төстэй нөхцөл байдал Дэгү хотын томоохон ресторануудад ч өрнөж байна. Ажлын хөлсийг доод хэмжээний 1.5 дахин өсгөж санал болгосон ч солонгос ажилтан олдоогүй. Гадаад оюутан ажиллуулсан ч нэгжлэгээр тэднийг илрүүлж, эзэн нь 7 сая воны торгууль төлжээ. Бизнес эрхлэгчдийн хэлснээр хэрэв бүх гадаад ажилчдыг баривчилсаар байвал ажиллах хүн огт үлдэхгүй эцэст нь тэд дахиад л гадаад ажилчдаас хамаарахаас өөр аргагүй болно гэжээ.
Одоогийн байдлаар хөдөө аж ахуйгаас эхлээд хотын үйлдвэр, барилгын талбай, зочид буудлын ресторанууд хүртэл БНСУ нь гадаад ажилчидгүйгээр хэвийн ажиллах боломжгүй байна. Гэсэн ч засгийн газар олон нийтийн аюулгүй байдал болон солонгос иргэдийн ажлын байрыг хамгаална гэсэн нэрийн дор шалгалтаа үргэлжлүүлсээр байна. Гадаад ажиллах хүчний бодит хэрэгцээг ойлголгүйгээр хэрэгжүүлж буй энэхүү хатуу бодлого нь орон нутгийн иргэд, фермерүүд болон жижиг бизнесүүдийг гүн хямрал руу түлхээд байна.
| БНСУ-ын гадаад ажилчдын шалгалт үйлдвэрүүдийг хямрал руу түлхэж байна |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02