2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсаас БНСУ-ын Пусан хот дахь Консулын газар, тус хотын Цагдаагийн Ерөнхий газрын шинээр томилогдсон дарга Ом Сон Гюү-тэй танилцах уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр Консулын газрын тойрогт болон БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн дунд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. Тухайлбал, Монгол иргэдийн зүгээс тогтмол тавьдаг хүсэлт болох жолооны шалгалтыг Монгол хэл дээр зохион байгуулах боломжийг судалж, холбогдох байгууллагуудад уламжилж, дэмжин ажиллах хүсэлтийг илэрхийлэв. Мөн Пусан хотын Цагдаагийн Ерөнхий газар болон Монгол Улсын Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий газрын нэгж, хэлтсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн хүний нөөцийг чадавхжуулах сургалтад хамруулах боломжийн талаар харилцан санал солилцов. ЦЕГ-ын дарга Ом Сон Гюү Консулын зүгээс тавьсан санаачилгуудыг нааштайгаар судлан, холбогдох байгууллагуудтай уялдуулан ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа тэмдэглэв.
| Пусаны цагдаагийн газар жолооны шалгалтыг монгол хэлээр авах хүсэлт гаргалаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38