БНСУ-ын Сөүл хотын нэгэн клубт согтуу эмэгтэйн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 20 гаруй насны хоёр залууг цагдаагийн байгууллагаас баривчилжээ. Шалгалтын явцад тэд тус улсад суралцаж байсан Монгол Улсын иргэн, оюутнууд болох нь тогтоогдсон байна. Сэжигтэн А, Б нар нь өнгөрсөн 10 дугаар сард Сөүл хотын Мапу дүүргийн (Mapo-gu) нэгэн клубт танилцсан 20 гаруй насны гадаад эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй байсан эмэгтэйг клубын ойролцоох газар руу чирч аваачин, гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хэргийн газраас зугтжээ.
Хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн боловч сэжигтнүүд болон хохирогч бүгд гадаад иргэд байсан тул биеийн байцаалтыг тогтооход хүндрэлтэй байсан аж. Гэсэн хэдий ч цагдаа нар хяналтын камерын (CCTV) бичлэгт дүн шинжилгээ хийж, сэжигтнүүдийг Монгол Улсын иргэд болохыг тогтоож,
* Сэжигтэн Б-г гэртээ байхад нь;
* Сэжигтэн А-г хот хоорондын автобусны терминал дээр малгай, маск зүүн нүүрээ далдалж автобусанд суугаад зугтах гэж байхад нь тус тус баривчилжээ.
| БНСУ-д согтуу эмэгтэйг хүчирхийлсэн 2 монгол оюутанг тогтоож, баривчиллаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38