АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон UFC хамтран 2026 оны зургаадугаар сарын 14-нд (Трампын 80 насны ойтой давхцуулан) Цагаан ордны “South Lawn”-д мэргэжлийн UFC тулааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.
UFC-ийн ерөнхийлөгч Dana White 2025 оны зун Цагаан ордонд тулаан хийх төлөвлөгөөг албан ёсоор баталсан ба “White House fight is on” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр “Home of Fight” порталд өгсөн ярилцлагадаа, “8 эсвэл 9 тулаан аваргын цолны төлөөх тулаанууд байна. UFC-гийн түүхэнд хэзээ ч болж байгаагүй хамгийн сүр хүчтэй тулаанууд болно" гэж хэлсэн байна.
Одоогоор хоёр жингийн ангилалд аваргын бүсийг хүртэж байсан Ирландын тулаанч Конор Макгрегор Цагаан ордны тэмцээнд оролцохоор UFC-тэй гэрээ байгуулжээ. Харин бусад тулаанчдын нэрс, яг ямар тулалдаан болох (ямар аваргын төлөө, хэнтэй хэн тулална гэх мэт) мэдээлэл албан ёсоор зарлагдаагүй байгаа аж.
| Цагаан ордонд UFC-ийн аваргын төлөөх тулаанууд болно |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44