“Netflix” компани “Warner Bros Discovery” компанийн кино энтертайнмент салбарын бизнесүүдийг 72 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохирсон байна.
“Comcast”, “Paramount” зэрэг компаниуд дуудлага худалдаанд өрсөлдсөнөөс стриминг үйлчилгээний аварга “Netflix” шалгарсан. DC, Harry Potter, Game of Thrones зэрэг франчайз эрхүүдийг эзэмшдэг WB компани Netflix-тэй нэгдэх нь медиа салбарт монополын хэмжээнд хүрэхгүй ч зах зээлийн ихээхэн хувийг эзлэх нь тодорхой. Энэ талаар Доналд Трамп ням гарагт Вашингтонд болсон хүлээн авалтын үеэр Netflix зах зээлийг ихээр эзэлдэг тул 2 фирмүүд нэгдэх нь “асуудал болно” гэж хэлсэн байна.
АНУ-ын Хууль зүйн яамны Өрсөлдөөний хэлтэс нь нийлж буй бизнесүүд стриминг зах зээлийн хэт их хувийг эзэлдэг тул энэ гэрээ хууль зөрчсөн гэж үзэж магадгүй юм. АНУ-ын нийслэл дэх Жон Кеннедигийн төвд болсон арга хэмжээний үеэр Трамп Netflix нь "маш том зах зээлд эзлэх хувьтай" бөгөөд хэрвээ хэлэлцээр амжилттай болбол "улам их өснө" гэж мэдэгджээ. Трамп хэлэлцээрийг батлах эсэх талаар шийдвэр гаргахад биечлэн оролцох болно гэдгээ нэмж хэлээд Netflix-ийн зах зээлд эзлэх хувь хэмжээг удаа дараа онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр саяхан Netflix-ийн гүйцэтгэх захирал Тед Сарандосыг магтаж Зууван оффист зочилсон талаар хэлсэн байна. "Би түүнийг маш их хүндэлдэг. Тэр бол агуу хүн....Тэр киноны түүхэн дэх хамгийн агуу ажлуудын нэгийг хийсэн" гэж Трамп хэлжээ.
| Трамп “Netflix” компани “Warner Bros”-ийг худалдаж авах нь асуудал дагуулж болох талаар мэдэгдлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38