Беларусын онлайн худалдааны платформ Куфарт Kinder Joy өндгөн шоколадны Stranger Things цувралын Will гэх дүрийн тоглоомыг 150 Беларус рублиэр (185 мян.төг) худалдах зар тавигдсан байна.
Ойролцоогоор 3 долоо хоногийн өмнө италийн Ферреро компани Нетфликсийн Stranger Things цувралын сүүлийн бүлэг гарах болсонтой холбоотойгоор зохиомол дүрүүдийн фигурин үйлдвэрлэдэг Funko Pop компанитай хамтран тус цувралын 24 дүрийн фигуринийг агуулсан өндгөн шоколадыг цөөн тоогоор худалдаанд гаргасан. Will гэх дүрийн фигуринийг олоход тун хэцүү байгаа бөгөөд цувралын үзэгчид 24 дүрийг бүгдийг нь цуглуулахын тулд өндгөн шоколадыг их хэмжээгээр худалдан авч байна.
Мөн онлайн худалдааны Ebay сайтад 24 дүрийг бүрдүүлсэн цуглуулга 180 ам.долларын үнэд хүрээд байна. Хамгийн эрэлттэй Will-н фигурин 42-174 ам.долларын (148-817 мян.төг) үнээр зарагдаж байгаа юм байна.
Монголын үзэгчид дунд ч гэсэн өндгөн шоколад эрэлттэй байгаа төдийгүй онлайн орчинд өөрт олон байгаа фигуринийг өөр дүрээр солилцох зэргээр цуглуулж байгаа юм байна.
| 6 мянган төгрөгийн үнэтэй өндгөн шоколадны тоглоом 185-617 мянган төгрөгийн үнэд хүрлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38