Индонезид болсон хүчтэй үер, газар хөдлөлтийн улмаас нэг сая гаруй хүн гэрээсээ нүүлгэн шилжүүлжээ гэж албаныхан мэдээллэв. Сүүлийн тооцоогоор дор хаяж 836 хүн амиа алдаад байгаа бөгөөд 2,600 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Уг гамшигт 3.3 сая гаруй хүн өртөж, гэр оронгүй болсон иргэд түр хоргодох байруудад байрлаж байгаа юм.
Гамшгийн гол шалтгаан нь улирлын аадар бороо, Cyclone Senyar шуурга ба байгаль орчны доройтол гэж албаныхан үзэж байна. Мод бэлтгэл, алт олборлолт, тосон пальмын талбайг хууль бусаар өргөтгөх зэрэг үйл ажиллагаа нь үерийн гамшгийг улам хүндрүүлсэн гэж байгаль хамгаалагчид онцолжээ.
Орон нутгийн болон төв засгийн газраас гамшигт өртөгсдөд хүнс, цэвэр ус, түр байрлалыг олгох арга хэмжээг шуурхай авч байна. Гэсэн ч түлш, хүнс, ариун цэврийн хэрэгсэл дутагдаж, сэргээн босголтын ажил хүнд байдалтай байгаа аж.
Иргэний нийгмийн байгууллагууд байгаль орчны хамгааллыг эрс сайжруулахгүй бол ийм гамшиг дахин давтагдах магадлал өндөр гэж анхааруулжээ.
| Индонезид үерийн улмаас 1 сая иргэнийг нүүлгэн шилжүүллээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38