Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 12 дугаар сарын 3-нд Бээжинд газардсанаар Хятадад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Тэрбээр 12 дугаар сарын 3–5-ны хооронд үргэлжлэх энэ айлчлалаа хоёр улсын дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойтой давхцуулан зохион байгуулж буй бөгөөд энэ нь Макроны Хятадад хийх дөрөв дэх айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Макрон Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Европын Холбоо–Хятадын худалдааны бодлого, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа Украинд өрнөж буй мөргөлдөөн зэрэг асуудлаар хэлэлцэнэ гэж Францын тал мэдээлэв.
Францын ерөнхийлөгчийг дагалдан засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид болон бизнесийн 80 гаруй компанийн удирдлагууд Бээжин, Шанхай хотуудад таван талт уулзалтууд хийхээр ирсэн байна. Айлчлалын гол зорилго нь хоёр талын худалдааны тэнцвэрийг сайжруулах, хамтын ажиллагааны шинэ салбаруудыг тодорхойлох, стратегийн яриа хэлэлцээг өргөжүүлэхэд чиглэж байгаа гэж Хятадын тал онцолжээ.
| Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38