Хятадад төрөлтийг нэмэгдүүлэх үүднээс жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн борлуулалтад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ ногдуулна гэж тус улсын хэвлэлүүдэд мэдээллээ.
Засгийн газрын мэдээлснээр энэхүү татварын бодлого нь хүн амын өсөлт буурч, төрөлтийн түвшин унасаар байгаа өнөөгийн нөхцөлд гэр бүлүүдийг илүү олон хүүхэдтэй болохыг дэмжих бодлогын нэг хэсэг аж. Үүнтэй зэрэгцэн хүүхэд асаргаа, цэцэрлэг, гэрлэлттэй холбоотой зарим үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр тусгагдсан байна.
Энэхүү шийдвэр гарснаар олон нийтийн дунд маргаан үүсч байгаа бөгөөд мэргэжилтнүүд контрацептив бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь төлөвлөөгүй жирэмслэлт, эрүүл мэндийн эрсдэл дагуулж болзошгүй хэмээн анхааруулж байна. Харин судлаачдын зарим нь төрөлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд энэхүү алхам бодит үр дүн өгөх эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна.
Шинэ татварын журам хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдвэрлэгчид болон худалдаачдын зүгээс үнэд өөрчлөлт орох магадлалтай бөгөөд иргэдийн хүртээмжид хэрхэн нөлөөлөх нь анхаарал татаж байна.
| Хятадад жирэмслэхээс хамгаалах хэрэгсэлд татвар ногдуулна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38