Зүүн Өмнөд Азийг хамарсан хүчтэй шуурга, аадар бороо, хөрсний гулгалт, үерийн цуваа гамшгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 800-д хүрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэв. Индонез, Шри Ланка, Тайланд, Малайз зэрэг орнуудад хэд хоног үргэлжилсэн агаарын экстрем үзэгдлийн дараа сүйрлийн хэмжээ улам тодорч, хохирлын тоо баримт өдөр ирэх тусам нэмэгдэж байна.
Индонезид хамгийн их хохирол бүртгэгдсэн бөгөөд 600 гаруй хүн амь үрэгдсэн, 400 гаруй хүн сураггүй байгаа талаар аврах багууд мэдээлжээ. Хүчтэй борооны улмаас уулын бүсэд хөрсний нуралт үүсч, олон тосгон бүхэлдээ газрын хөрснөөс арчигдсан байна. Тайландын хойд хэсэгт 170 гаруй хүн амиа алдаж, Малайзад хэд хэдэн муж үерт автсаны улмаас хүний амь эрсджээ. Зарим бүсэд гүүр, зам эвдэрч, усан төвшин өндөр хэвээр байгаагаас аврах ажиллагаа хүндрэлтэй үргэлжилж байна.
Гамшгийн голомтод онцгой нөхцөл байдал зарлаж, цэргийн хүч, нисдэг тэрэг, аврах ангиудыг дайчлан нүүлгэн шилжүүлэлт, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа ч олон газарт хүрэлцэхгүй хэвээр. Сүүлийн хэдэн хоногт аврагдсан хүмүүсийн олонх нь хүнс, ундны усгүй, эмнэлгийн тусламж авах боломжгүй нөхцөлд хэдэн өдөр хүлээсэн болох нь тодров.
Цаг уурын шинжээчид энэ удаагийн гамшгийг бүс нутагт сүүлийн жилүүдэд давтамжтай болсон “экстрем” үзэгдлийн нэг гэж онцолж байна. Тропикийн бүсэд далайн усны температур хэвийн түвшнээс огцом нэмэгдсэн нь шуурганы хүч нэмэгдэхэд нөлөөлсөн бөгөөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэл өссөөр буйг анхааруулжээ.
Бүс нутгийн эрх баригчид гамшгийн дараах сэргээн босголтын ажил хэдэн сар үргэлжлэх бөгөөд олон осолдож, үерт автсан бүсүүдийг дахин хэвийн болгоход жилээс ч илүү хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, НҮБ онцгой байдлын баг илгээхээр бэлтгэлдээ оржээ.
| Зүүн Өмнөд Азид болсон шуурга, үерийн гамшгийн улмаас нас барсан хүний тоо 800-д хүрлээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20