Туркийн Истанбул хотод аялж байсан Германы Хамбургаас ирсэн Бөчекийн гэр бүлийн дөрвөн хүн учир битүүлэг нөхцөлд нас барсан хэрэг олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Гэр бүлийнхэн арваннэгдүгээр сарын 12-нд хотын аялалын бүсүүдээр зугаалж, жуулчдын очдог газруудыг үзэж танилцан, гудамжны хоол идсэн байна.
Үүнээс хэд хоногийн дараа эхнэр, хоёр бага насны хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ. Харин аав нь зургаан өдөр эмчилгээ хийлгэсний эцэст амьсгаа алдсан талаар CNN, Hürriyet Daily News, NDTV, Turkish Minute зэрэг эх сурвалжууд мэдээлэв.
Туркийн цагдаагийн байгууллага болон шүүх шинжилгээний алба өргөн хүрээний мөрдөн шалгалт явуулж байгаа бөгөөд зочид буудлын өрөө, дэр, хөнжил, хивс, усны сав, агааржуулалтын хоолой зэрэг бүхий л газраас дээж авч шинжилж байна. Урьдчилсан дүгнэлтээр хоолны хордлого гэхээс илүүтэй химийн бодисын хордлого, тэр дундаа орон сууц, зочид буудлын орчинд ашигладаг пестицидийн нөлөө байх магадлалтайг Туркийн Форензик шинжилгээний түр тайланд дурджээ.
Хэрэгтэй холбогдуулан зочид буудлын ажилчид болон хортон шавьж устгах үйлчилгээний компаниудын ажилтнуудын нийт 11 хүнийг саатуулж, ажиллагааны зөвшөөрөл, ашигласан бодисын хэмжээ, аюулгүй байдлын шаардлагуудыг шалгаж байгаа талаар Hürriyet Daily News мэдээлсэн байна.
Мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд Туркийн эрх баригчид химийн бодисын гаралтай хордлого эсэхийг эцэслэн тогтоохын тулд нэмэлт шинжилгээ хийж байна.
| Туркт аялж явсан гэр бүлийн 4 хүн нас барсан учир битүүлэг хэргийг шалгаж байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38