Бангладешийн ерөнхий сайд асан Шайх Хасинад “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” үйлдсэн хэрэгт яллаж цаазын ял оноосон байна. Шайх Хасина өнгөрсөн жил 1400 гаруй хүн амиа алдсан жагсаалын үеэр аминд халтай зэвсэг ашиглах зөвшөөрөл өгсөн гэх хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон байна. 78 настай Хасина өөрийн биеэр Бангладешт болсон Олон Улсын Гэм буруугийн шүүхэд оролцоогүй бөгөөд 2024 оны 7 сард эрх мэдлээс буухдаа Энэтхэг рүү цөлөгдсөн юм. Прокурорууд бослогын үеэр гарсан олон зуун хүн амины хэрэгт түүнийг буруутгасан ч Хасина гэм буруугаа хүлээгээгүйгээр зогсохгүй “энэ бүгд улс төрийн зорилготой” гэж мэдэгдсэн.
Тус үйл явдал Энэтхэг-Бангладешийн харилцаанд дипломат сорил болж байна. Учир юу гэвэл Дакагийн зүгээс Хасинаг албадан шилжүүлэх хүсэлтэд Дели хариу өгөөгүй бөгөөд хэрэв Дели энэ байдлаараа шилжүүлэхгүй байсаар байвал ялыг гүйцэтгэх боломжгүй.
Өнгөрсөн долоо хоногт Хасинагийн өмгөөлөгчид НҮБ-т хандсан. Екс ерөнхий сайд түр засгийн газрыг өөрийг нь болон намыг нь улс төрөөс шахахын тулд шударга бусаар шүүж байна хэмээн тодорхойлж Гааг хот дахь Олон Улсын Эрүүгийн хэргийн шүүхэд хэргийг нь шилжүүлэхийг хэд хэдэн удаа шаардсан гэж мэдэгдлээ.
| Бангладешийн екс ерөнхий сайд 78 настай эмэгтэй цаазын ял сонслоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38