Дубай хотод 377 метр өндөртэй, 82 давхар “Ciel Dubai Marina” зочид буудал албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн хамгийн өндөр зочид буудлаар нэрлэгдээд байна. Төслийг "The First Group" компани хэрэгжүүлж, IHG Hotels & Resorts-ийн Vignette Collection брэндийн дор үйл ажиллагаа явуулах юм.
"Ciel Dubai Marina" нь 82 давхар, 1004 өрөөтэй ажээ. Уг зочид буудлын цогцолборт дэлхийн хамгийн өндөр инфинити бассейн мөн нээгджээ. Энэхүү бассейн нь 76-р давхарт, далайн түвшнээс дээш 310 метрийн өндөрт байрладаг бөгөөд "Tattu Sky Pool" цогцолборын нэг хэсэг юм.
Дубайн зочид буудлыг анх 2024 онд нээхээр төлөвлөж байсан боловч хойшлуулжээ. Зочид буудлыг барихад 2 тэрбум дирхам /544 сая орчим ам.доллар/, 5 жилийн хугацаа зарцуулсан гэнэ. Зочид буудлын оператор компани нь "IHG Hotels & Resorts" сүлжээнд багтдаг "Vignette Collection" брэндийн дор үйл ажиллагаа явуулдаг "The First Group Hospitality" юм.
Архитектурын шийдлийг NORR групп гаргасан бөгөөд тансаг ресторанууд, олон түвшний амралтын орчин, 24/7 ажиллах фитнесс болон спа төвтэйгээрээ Дубай Маринагийн шинэ аялал жуулчлалын гол цэг болно гэж үзэж байна.
| Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал нээгдлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38