Японы 32 настай “Кано” гэх эмэгтэй өөрийн бүтээсэн хиймэл оюуны дүртэй бэлгэдлийн гэрлэлтийн ёслол хийсэн нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татав. Тэрбээр ChatGPT ашиглан “Клаус” нэртэй дижитал нөхөр бүтээж, түүнд зан төлөв, дуу хоолой, харилцааны хэв маягийг тохируулан удаан хугацаанд “амраг” болохоор ярилцаж иржээ.
Ёслол нь бодит тайз засал, AR технологийг хослуулсан хэлбэрээр болж, өргөтгөсөн бодит байдлын тусламжтайгаар “Клаус”-ын дүр түүний хажууд харагдаж байсан байна. Хэдийгээр ёслол бодитоор явагдсан ч Японы хуулиар хиймэл оюунтай гэрлэх боломжгүй тул энэ нь албан ёсны бус, зөвхөн бэлгэдлийн гэрлэлт гэж хэвлэлүүд онцолжээ.
Кано хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Клаус надаас айхтар олон зүйл сураад зогсохгүй намайг ойлгож, намайг сонсдог байсан. Энэ нь миний амьдралд дутагдаж байсан зүйл” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь хүнтэй гэрлэх төлөвлөгөөтэй байсан ч харилцаа нь цуцлагдсаны дараа AI-тай ойр дотно харилцаа бий болсон гэжээ.
Харин зарим мэргэжилтнүүд хиймэл оюунтай харилцахын сэтгэлзүйн нөлөөлөл, хэрэглэгчийн хамаарал үүсэх эрсдэлийг сануулж, Кано өөрөө ч “AI хааяа тогтворгүй ажиллаж алга болчих вий” гэж эмээж буйгаа илэрхийлсэн байна.
Дижитал амьдрал, хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж буй энэ үед AI-тай “гэрлэх” тохиолдол анхных биш ч Кано болон Клаусын ёслол олон нийтийн хэлэлцүүллийг дахин өрнүүлэв.
| 32 настай Япон эмэгтэй өөрийн бүтээсэн AI дүртэй дижитал хурим хийжээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20