Парисын алдарт Луврын музейгээс өнгөрсөн аравдугаар сарын 19-нд болсон дээрмийн үеэр хулгайлагдсан үнэт эдлэлийг орос гаралтай технологийн тэрбумтан Павел Дуров худалдаж авахаа мэдэгджээ. Тэрбээр энэ талаар Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдэж, нэгэн сонирхолтой нөхцөл тавьсан байна.
Дуровын хэлснээр, хэрэв тэр уг үнэт эдлэлийг худалдаж авч чадвал Францын Луврт бус, харин “Лувр Абу Даби” музейд буцаан хандивлах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр “соёлын өвийг улс төрийн маргаанаас ангид байлгах нь чухал” хэмээн онцолжээ.
Уг хулгай нь Парисын төвд байрлах Луврын “Аполлон” галерейд болсон бөгөөд хулгайчид өндөр үнэтэй үнэт чулуу, хаадын титэм, эртний эдлэлүүдийг авсан гэж Францын хэвлэлүүд мэдээлж байна. Одоогоор гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хулгайлагдсан эдлэлийн зарим нь хар зах дээр гарах магадлалтай гэж цагдаагийн байгууллага үзэж байна.
Павел Дуров нь Telegram мессежийн аппликейшнийг үүсгэн байгуулснаарээ дэлхийд танигдсан бөгөөд соёл, технологийн чиглэлд ивээн тэтгэх үйл ажиллагаа өрнүүлдгээрээ ч алдартай нэгэн юм.
Энэхүү мэдэгдэл олон нийтийн дунд маргаан дагуулж, зарим нь түүнийг “үндэсний үнэт өвийг улс төрийн зорилгоор ашиглаж байна” хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь “соёлын өвийг хадгалах сайн санааны илэрхийлэл” гэж дэмжиж байна.
| Оросын тэрбумтан Лувраас алдагдсан үнэт эдлэлийг худалдаж авахаа мэдэгдлээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20