ОХУ-д сүүлийн үед хамгийн их анхаарал татаж буй хэргүүдийн нэг Усольцевын гэр бүлийн сураггүй алга болсон хэрэг байсаар байна. 64 настай Сергей Усольцев, түүний эхнэр 48 настай Ирина, таван настай охин Арина нар Красноярскийн хязгаарын тайгад амьдардаг байсан бөгөөд хэд хоногийн өмнөөс холбоо тасарч, одоог хүртэл олдоогүй байна.
Цагдаагийн байгууллага болон сайн дурынхан өргөн хүрээний хайгуул явуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа аж. Хайгуулын ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, онгоц, дрон, сайн дурынхны тусламжтайгаар ой тайг, усны эрэг дагуу өргөн хүрээнд эрэл хийсэн ч ямар ч бодит ул мөр илрээгүй байна. Энэ нь хэргийн эргэн тойронд янз бүрийн таамгийг бий болгожээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр “Аргументы и факты” сонин болон “Известия” зэрэг хэвлэлүүдэд, уг гэр бүл Монгол Улсаар дамжин гадаад руу гарсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Зарим эх сурвалж тэднийг өмнө нь Монголтой холбоотой бизнесийн харилцаа байсан хэмээн онцолжээ.
Гэсэн хэдий ч мөрдөн байцаах байгууллага энэ хувилбарыг батлах нотлох баримт одоогоор олдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг онцолсон байна.
| Оросын тайгад сураггүй болсон гэр бүлийг Монголоор дамжин, гадаадад гарсан гэх мэдээлэл гарлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38