Алдартнууд, спортын одод, чинээлэг мөрийтэй тоглоомчид Texas Hold 'Em-д том ялалт байгуулах гэж ширээний ард суусан ч ямар ч боломжгүй гэдгийг мэдээгүй бололтой. Тэд мафийнхны онилсон "загас" болж, рентген ширээ, нууц камер, чипний тавиур дахь анализатор, нарны шил, контакт линз гэх мэтийг ашигласан нарийн схемийн золиос болсон байна.
Прокурорууд эдгээр хохирогчдыг покерын тоглоомын үеэр нийтдээ 7 сая доллар алдсан гэж үзэж байгаа юм. Тэдний нэг нь багадаа 1.8 сая доллар алдсан байна. АНУ-ын прокуроруудын "Холливудын кино шиг" гэж тодорхойлсон энэ схемийг холбооны мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн бөгөөд Ла Костра Нострагийн гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд, Портланд Трэйл Блэйзерс багийн дасгалжуулагч Чонси Биллапс, NBA-ийн тоглогч асан Дэймон Жонс зэрэг 30 гаруй хүнийг баривчилжээ.
Энэ покерын нарийн схем нь 2019 оноос эхэлсэн бөгөөд мафийн бүлэглэл, ялангуяа Боннано, Гамбино, Лукесс, Женовес зэрэг алдартай гэмт хэргийн бүлгүүдийн гишүүд ажиллуулсан гэж прокурорууд үзэж байна.
Энэхүү схемд оролцсон мэргэжлийн тамирчидыг "нүүрний карт" гэж тодорхойлогдсон бөгөөд тэд хохирогчдыг тоглоомд уруу татахад оролцсон байна. Биллапс, Жонс зэрэг олны танил хүмүүстэй тоглох боломж нь чинээлэг хүмүүсийг хууль бус тоглоомд татан оруулж, олон мянган долларын ашиг олох боломжийг олгожээ. Хохирогчид энэ схемд "загас" хэмээн нэрлэгдэж, тэднийг тойрсон бүх зүйл нарийн залилангийн нэг хэсэг байсныг мэдээгүй байв.
Тоглолтын үеэр нарийн утасгүй технологийг ашиглан тоглогчдыг мэхэлж байсан бөгөөд ихэвчлэн Texas Hold'em-д тохиолддог. Ширээ, гэрлийн хэрэгсэлд суурилуулсан нууц камерууд нь гэмт хэрэгт оролцогчдод мэдээлэл дамжуулж байсан гэж албаныхан үзэж байна.
| NBA одууд мафитай хамтран покерын луйвар хийсэн нь илэрчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20