Талибууд Пакистанд “хариу цохилт” болгон хилийн хэд хэдэн боомт руу дайрч, дор хаяж 58 цэргийг устгаж, 25 байрлалыг эзлэн авлаа гэж мэдэгджээ. Пакистан ням гарагт Афганистантай хиллэдэг боомтуудаа хааж их буугаар "зохистой хариу" өгсөн гэж мэдэгдэв. Афганистаны талибуудын де-факто удирдагчид энэ халдлагыг Пакистан улс Афганистаны агаарын орон зайг тасралтгүй зөрчиж, Кабул болон хилийн дагуух захыг бөмбөгдсөний хариу үйлдэл гэж мэдэгджээ.
Афганистаны зэвсэгт хүчин Пакистаны армийн 25 боомтыг эзлэн авснаар 58 цэрэг амь үрэгдэж, 30 хүн шархадсан гэж Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдэв. Талибаны дайчид бямба гарагийн орой Пакистаны Бахрамча дүүргийн Дурандын шугам руу дайралт хийснийхээ дараа Пакистаны хилийн гурван боомтыг эзлэн авснаа мэдэгдлээ. Пакистаны аюулгүй байдлын албаныхан тэдний арми Афганистаны хэд хэдэн цэргийн байгууламжийг устгасан гэж мэдэгдсэн. Үүнийгээ "бүрэн хүчээрээ" хариу арга хэмжээ авч байгаа үйлдэл гэжээ.
Энэтхэг улс Пакистаны эртний дайсагнагч хэвээр байгаа бөгөөд Афганистантай харилцаа харьцангуй дулаарсан. Энэ нь Энэтхэг-Афганистан хоорондын харилцааг баруун хилийн дагуух стратегийн аюул гэж үздэг Пакистанд шинэ хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй.
Дөрвөн жилийн өмнө Талибууд засгийн эрхэнд гарсны дараа хаагдсан Кабул дахь Элчин сайдын яамаа дахин нээхээр төлөвлөж байгаагаа Энэтхэг мэдэгдэв.
| Томоохон халдлагад 58 цэрэг амь үрэгдэж Пакистан Афганистантай хилээ хаалаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38