Мексикийн төв болон зүүн хэсгээр үргэлжилсэн хүчтэй борооны улмаас үер, хөрсний гулгалт үүсч, дор хаяж 47 хүн нас барсан тухай тус улсын Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Associated Press-ийн мэдээлснээр хамгийн их хохирол амссан мужууд нь Veracruz, Hidalgo, Puebla бөгөөд тус бүрт олон арван хүн амь насаа алджээ. Veracruz мужид 18, Hidalgo мужид 16, Puebla мужид 12 хүн амь үрэгдсэн бол Querétaro мужид нэг хүүхэд үерт автсан байна.
Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум гамшигт өртсөн бүс нутгуудаар айлчилж, аврах ажиллагаа болон тусламжийн ажлыг зохион байгуулах чиглэл өгчээ. Аврагчид одоогоор сураггүй болсон иргэдийг хайж, орон нутгийн иргэдэд хүнсний болон эмнэлгийн тусламж хүргэх ажил үргэлжилж байна.
Борооны улмаас гол мөрнүүд хальж, олон айл өрхийн байшин нурж, зам, цахилгаан хангамж, харилцаа холбоо тасалдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гамшгийн дараах сэргээн босголт, засварын ажил удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
| Мексикт үерийн улмаас 47 хүн амиа алджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20