Япон улсад гадаад эцэг эхээс төрж буй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, 2024 онд 22,878 хүүхэд төрснөөр түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ нь нийт төрөлтийн 3.2 хувийг эзэлж байгаа бөгөөд өмнөх оноос 3,000-аар өссөн үзүүлэлт гэж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэ өсөлт нь Японы хөдөлмөрийн зах зээлд гадаад ажилчдын оролцоо нэмэгдсэнтэй холбоотой. Гадаад гаралтай гэр бүлүүд олширсноор улс орны төрөлтийн бууралттай тэмцэхэд тодорхой хэмжээгээр “сэргээх” үүрэг гүйцэтгэж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Гэсэн ч нийт төрөлтийн бууралт үргэлжилсээр байгаа нь ноцтой асуудал хэвээр байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар Японд 339,280 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 3.1 %-иар бага үзүүлэлт болж, тус улсын түүхэн доод түвшинд хүрчээ. Мөн 2024 онд нийт 686,061 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноос 5.7 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
Ерөнхий сайд Шигеру Ишиба энэ нөхцөл байдлыг “чимээгүй гамшиг” хэмээн тодорхойлж, төрөөс бага насны хүүхэдтэй гэр бүлд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Үүнд хүүхэд асаргааны дэмжлэг, татварын хөнгөлөлт, ажлын болон амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөрүүдийг өргөжүүлэх арга хэмжээ багтаж байгаа аж.
Гэсэн ч шинжээчид эдгээр бодлого нь залуусын гэр бүл болох, үр хүүхэдтэй болох шийдвэрт бодитой нөлөө үзүүлж чадахгүй байгааг онцолж байна.
| Японд гадаад иргэдийн төрөлт түүхэн дээд түвшинд хүрлээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20