Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арал орчимд өнөөдөр /2025.10.10/ өглөө 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, улмаар далайн эргийн бүсүүдэд цунамигийн түгшүүр зарласан талаар The Guardian мэдээллээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 09:43-т Давао Ориенталь мужийн далайн гүнд, ойролцоогоор 10 километрийн гүнд болжээ. Газар хөдлөлтийн дараахан Номхон далайн цунамигийн анхааруулгын төвөөс 300 км орчмын бүс нутагт гурван метр хүртэл өндөр давалгаа үүсэх аюултай гэж сэрэмжлүүлсэн байна.
Эрх баригчид Минданао арал болон зэргэлдээ бүс нутгийн оршин суугчдад далайн эргээс хол, өндөрлөг газар нүүхийг уриалжээ. Зарим бүсэд цахилгаан тасалдсан бөгөөд олон нийтийн барилга байгууламжид эвдрэл гарсан тухай мэдээлэл байна.
The Guardian-ийн мэдээлснээр, орон нутгийн аврах алба, цэргийн ангиудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, далайн эрэг дагуу орших тосгодуудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа эхлээд байгаа аж. Reuters агентлагийн мэдээлснээр, одоогоор хүний амь нас хохирсон талаарх мэдээлэл гараагүй ч газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилж байна.
Одоогоор Филиппиний эрх баригчид болон олон улсын байгууллагууд хохирлын хэмжээг тодорхойлох, гамшгийн хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
| Филиппинд хүчтэй газар хөдлөлтийн дараа цунамигийн түгшүүр зарлалаа |
Шри Ланкад зэрлэг зааныг шатаасан хэргээр гурван хүнийг баривчиллаа
2025-12-19 15:02:23
БНСУ-ын ерөнхийлөгч халзралтын эмчилгээг даатгалаас хариуцахыг дэмжиж, эмч нар нь эсэргүүцэв
2025-12-19 10:23:02
Кир Стармер Роман Абрамовичийн Челси клубыг зарснаас олсон 2.5 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхээр болжээ
2025-12-18 10:18:17
Эл өдөр эе, эвээ ололцох, найр хурим хийхэд сайн
2025-12-22 08:07:34
Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
2025-12-22 08:02:27
Ирэх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025-12-21 11:49:31
Энэ сарын 22-нд цас орж цасан шуурга шуурна
2025-12-21 09:50:48