Унгарын зохиолч Ласло Краснахоркаи утга зохиолын салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо.
Унгарын зохиолчийг “сүйрлийг зөгнөсөн айдсын дундаас урлагийн хүчийг тодруулан нотолж чадсан сэтгэл хөдөлгөм, алсын хараатай бүтээл туурвисныг” нь үнэлэн Нобелийн шагнал хүртээхээр шийдвэрлэжээ.
Тэрбээр 2015 оны Букерын олон улсын шагнал, мөн дэлхийн төгсгөлийн тухай өгүүлэх постмодерн роман болох “Fiction for Satantango” бүтээлээрээ 2013 оны шилдэг орчуулгын номын шагнал зэрэг уран зохиолын салбарын олон шагналыг хүртэж байлаа.
Л.Краснахоркаи нь 2002 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн зохиолч агсан Имре Кертесийн дараа уг нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон Унгарын хоёр дахь зохиолч болж байна.
1954 онд төрсөн Л.Краснахоркаи 1985 онд “Satantango” нэртэй бүтээлээ хэвлүүлснийхээ дараа олонд ихээхэн танигдсан бөгөөд 1994 онд уг зохиол ижил нэрт дэлгэцийн уран бүтээл болж үзэгчдийн хүртээл болсон билээ. Унгарын кино найруулагч Бела Таррын бүтээсэн уг хар цагаан драм кино долоон цагийн турш үргэлжилдгээрээ алдартай.
Л.Краснахоркаин бусад бүтээлээс дурдвал, 1989 оны “The Melancholy of Resistance”, 1999 оны “War and War”, 2008 оны “Seiobo there below” зэрэг алдартай бүтээлүүд бий.
Өнгөрсөн оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртсэн билээ.
| Унгарын зохиолч Л.Краснахоркаи Нобелийн шагнал хүртлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38