Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдийг шүүх хурал аравдугаар сарын 28-нд эхлэнэ.
Өдгөө цагдан хоригдож байгаа Тэцуя Ямагами нь 2022 оны долдугаар сард сонгуулийн сурталчилгааны үеэр Нара хотод Ерөнхий сайд агсанг гэгээн цагаан өдөр буудан хороосон нь дэлхий нийтийг цочирдуулж байв. 2023 онд Нара хотын шүүхэд сэжигтэй зүйл хүргэгдсэний улмаас шүүх хурлыг хойшлуулсан юм.
Дараа нь уг зүйл аюултай биш болох нь тогтоогдсон. 44 настай Ямагами нь Абэг Эв нэгдлийн сүмтэй холбоотой байсных нь төлөө хөнөөсөн гэж үздэг бөгөөд ээж нь тус бүлэгт их хэмжээний хандив өгснөөр гэр бүлийг нь дампууруулсан юм. Тус бүлгийн гишүүдийг нь заримдаа "Мүүнийхэн" гэж нэрлэдэг. Ямагамиг хүн амины хэргээр болон зэвсгийн хяналтын хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа юм.
Олон нийтийн NHK телевиз болон орон нутгийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Нара дүүргийн шүүхээс иш татан Ямагамигийн анхны шүүх хурлын товыг 10-р сарын 28 гэж мэдээлсэн байна. 3-р сард Токиогийн дүүргийн шүүх Нийгэмд "урьд өмнө байгаагүй их хохирол" учруулсан гэж үзэж, Нэгдлийн сүмийн Япон дахь салбарыг татан буулгах шийдвэр гаргасан.
| Шинзо Абэ агсны амийг хөнөөсөн этгээдийг шүүх хурал энэ сард эхэлнэ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38