Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен 2026 оноос эхлэн 15 наснаас доош хүүхдүүдэд сошиал сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр парламентын нээлтийн үгэндээ “утас, сошиал сүлжээ нь хүүхдийнхээ хүүхэд насыг булааж байна” хэмээн онцолж, “Бид нэг араатан сул тавьсан” гэж мэдэгджээ. Ерөнхий сайдын үзэж буйгаар, нийгмийн сүлжээнд хэт автсан байдал нь хүүхдийн сэтгэл зүй, анхаарал төвлөрөл, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал 15 наснаас доош хүүхдүүд эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн сошиал платформд нэвтрэх эрхгүй болох юм. Харин 13–15 насны хүүхдүүдэд эцэг эхийн хяналт, зөвшөөрлийн дагуу хязгаарлагдмал хэрэглээний боломж олгох санал тусгагджээ.
Энэ нь Дани улсад хүүхдүүдийн дижитал хэрэглээг бууруулах чиглэлд авч буй томоохон алхам юм. Өмнө нь тус улс сургууль болон сургуулийн гадуурх үйл ажиллагаанд гар утас ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж байсан билээ.
Хууль хэрэгжих нөхцөл, хяналт шалгалтын нарийн механизм одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эцэг эхийн оролцоо, хувийн нууцын асуудал зэрэг сэдвүүд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
| Дани улс 2026 оноос 15 наснаас доош хүүхдийн сошиал хэрэглээг хориглоно |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20