Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академиас энэ жилийн Химийн Нобелийн шагналыг Японы Киото их сургуулийн профессор Сусуму Китагава, Австралийн Мельбурн их сургуулийн профессор Ричард Робсон, АНУ-ын Калифорнийн Берклийн их сургуулийн профессор Омар М. Яги нарт олгохоор зарлалаа.
Тэд metal–organic frameworks (MOFs) буюу метал-органик фреймворк хэмээх шинэ төрлийн молекул бүтэц зохион бүтээсэнээрээ дэлхийн шинжлэх ухаанд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж байна. Энэхүү бүтээл нь метал ион болон органик нэгдлүүдийг холбож үүсгэсэн сүвэрхэг бүтэцтэй бөгөөд агаарыг шүүх, нүүрстөрөгчийн давхар исэл болон хорт бодисыг барих, цөлийн агаараас ус ялган авах зэрэг олон салбарт ашиглах боломжтой юм.
Химийн ухаанд “молекулын архитектурын шинэ үеийг нээсэн” хэмээн үнэлэгдэж буй MOF технологи нь эрчим хүч, байгаль орчны хамгаалал, агаарын бохирдолтой тэмцэх чиглэлд өргөн хэрэглээтэй болж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ шийдэл хэмээн нэрлэгдэж байна.
Нобелийн шагналтнуудын бүтээл нь усыг хомс нутагт агаараас татан гаргах төхөөрөмж, нүүрсхүчлийн хийг шүүх систем зэрэг бодит хэрэглээнд аль хэдийн нэвтэрч эхэлжээ. Үүнээс гадна химийн урвалын катализ, эрчим хүч хадгалах систем зэрэг олон чиглэлд MOF бүтэцтэй материалууд ашиглагдах боломжтойг судлаачид онцолж байна.
Энэ жилийн шагналын дүн 11 сая швед крон бөгөөд гурван эрдэмтэн тус бүрт тэнцүү хуваарилагдана. Хааны Академи тэднийг “молекулын түвшинд шинэ ертөнцийг бүтээж, шинжлэх ухаанд шинэ хандлага нээсэн” хэмээн үнэлжээ.
| Химийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20